Monday, March 18, 2013

Цэргийн баярын тэмдэглэл


            Энэ бүхний эхлэл нь манай эрчүүд л байсан. Эмэгтэйчүүдийн баяраар бид нарыг баярлуулах гээд коридороор хөл хөдөлгөөн болоод гүйлдэж байгааг нь харахаар өөрийн эрхгүй инээд хүрч байсан. Өхөөрдмөөр ч юм шиг.....Студи дотор ороод л ..........WOW .... Тэр их хичээл зүтгэл! Үнэхээр сэтгэл шингэжээ гэдгийг манай бүсгүйчүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Тэрүүхэндээ бид нар хариуд нь юу баринаа гэж нууцхан шивнэлдээд авна.
Охидууд цугларах бас л ярвигтай шүү нэг нь завтай болонгуут л нөгөөх нь завгүй,
Бид нар юу эсийг сэдэхэв, гарын бэлэгт нь дотуур хувцас, гэнэтийн бэлэг нь стриптиз үзүүлэгч дуудах, Долгор арьс ширний үйлдвэрийн хүмүүстэй тохиролцож байгаад арьсан эдлэл авах, эсвэл хэн нэгэн нь бүгдэнд нь дурсгалтай ил захидал бичих, Маркетингийн охидууд баяр зохион байгуулах газар олох, редакторууд нэвтрүүлэгтээ оролцож байсан хамтлаг дуучидаа дууддаг ч юм билүү? Бусад нь ширээ засах материал авахаар дэлгүүр явъя гээд л бүгд эрвийж дэрвийхээрээ үзэж байлаа.
Долгор, Дариа, Болорсувд, Сайнаа, Давка нар ажлаа тараад эфирийн машинаар бэлтгэл хийх байрлуугаа хүргүүлэх үед бид нар баахан цэвэр ус, боорцог, зайрмаг аваад л ......Лууяа бид нарыг хараад архидаж шоудах  гэж байж очих газраа хүргүүлээд ......гэж бодож байсан байхдаа хэхэ.
Гэрэлмаагийн шог зураг зуруулах санаа үнэхээр догь байсан ч цаг нь тулсан үед зураач олдохгүй болохоор нь Сайнаа захирал дээр орж нэг зураачийн дугаар асууна.
Захирал:    -Ийм хүнээр яах гэж байгаан?
Сайнаа:     -Аан, өөрийгөө зуруулдаг юм билүү гээд л .......
Азаар бидэнд Болорчулуун зураач байлаа, өөрсдөндөө байгаа нөөц бололцоогоо тултал нь ашиглана гэж энэ шүүдээ! Өнөөх гадуур хайгаад олдодгүй тэр ховор хүн нь манай студид зогсож байж. Чамд маш их баярлалаа.
Энх-Учрал хамгийн хамгийн шалгаруулах санаа гаргасан нь тэр үдшийн бэлэг гардуулах сайхан шалтгаан болсон юм. 
Телевизийнхэнтэй ажиллах нэг амар тал нь бүгдээрээ урлагийн хүмүүс, ямар нэгэн байдлаар авьяастай байх юм. Тэр үдшийн салхийг хагалж Содчимэг бидэнд Sway дуулж өгсөн бол Жоншмаа эгч шүлэг уншиж, охидууд бүжиглэж, хамгийн тачаангуй залуугаар Чинзориг шалгарч, эрчүүд шог зураг бэлгэнд авч, Спани хамтлаг тоглолт үзүүлж, Мөнхтулга эгч чихэр тараасан!
Сэтгэл нь хөөрсөн эрчүүд ч зүгээр байсангүй, Энхболдбаатар яруу найрагч авсаархан бөгөөд чамин шүлэг уншсан бол Болор-Эрдэнэ дуу дуулж, манай телевизийн анхны хип хоп хамтлаг “Зүрхнээс зүрхэнд ” шинэ дуугаа өргөн барьсан юм.
Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж “Эх Орон”-доо  хэлсэн нийт эрчүүддээ цэргийн баярын мэнд хүргэе!

"Эх-Орон" ы  нууц сэтгүүлч

1 comment:

  1. Ene niitleliig bi bicheegui shuu! Neree nuutslaxiig hussen neg hun bichej ugsiinmaa
    Hen bn. Taagaarai!

    ReplyDelete